• Хичээлийн судалгааны хэрэгжилтийн тайлангийн нэгдсэн зөвлөгөөн (6 дугаар сарын 3-4)
  • Нийслэлийн Боловсролын Газартай хамтран Чингэлтэй дүүрэгт Хичээлийн судалгааны мониторинг хийв, 2012 оны 9 дүгээр сар (24-р сургууль)
  • Дархан-Уул аймагт төслийн баг сургалт зохион байгуулав (Дадлага ажлын үеэр)
  • Үндэсний хэмжээний бүсчилсэн сургалтууд зохион байгууллаа (УБ-2 бүс, Гачууртын 85-р сургууль, судалгаат хичээлийн үеэр)
  • Индонез улсад Хичээлийн судалгааг хэрэгжүүлж буй менежментийн талаар туршлага судаллаа (2012 оны 5-р сарын 19-нөөс 31 хүртэл)
  • Японд сургалт зохион байгуулав (загвар сургуулийн удирдлагын төлөөлөл, 2012 оны 6 дугаар сар)
  • Өмнөговь аймагт зохион байгуулсан сургалтын үеэр Токио хотын Гакүгэй Их Сургуулийн профессор Камата Масахиро багш оролцогчдоор гарын доорхи материалаар туршилт хийлгэлээ (2012 оны 10 дугаар сар)
  • Төслийн загвар сургуулиуд бүсийн бусад сургуульдаа түгээн дэлгэрүүлэх сургалтаа зохион байгууллаа (Завхан, Урд бүс-Балгатай бүс (Шилүүстэй сумын сургууль дээр). 2012 оны 4 дүгээр сар)
  • Хэнтий аймагт Хичээлийн судалгааны хэрэгжилтэд мониторинг хийлээ (2012 оны 5 сар, физикийн хичээлийн туршилт)

By A Web Design

Сайтын зорилго

Event - Special today

 

 

Багшлахуйн арга зүй, хичээлийн судалгааны талаар зөвлөгөө өгөх

Төслийн үйл ажиллагааны талаар мэдээлэх

Төслийн танилцуулга

blockquote

Монгол Улсын боловсролын салбарт 2005 оноос шавь төвтэй сургалтын арга зүйг нэвтрүүлэхэд чиглэсэн суурь боловсролын шинэ стандартыг батлан хэрэгжүүлж эхлэсэн.

Гэвч уг шинэ стандартаар дамжуулан боловсролын салбарын шинэчлэлийн үзэл санааг ЕБС-иудын боловсрол сургалтын үйл ажиллагаанд бодитоор хэрэгжүүлэхэд янз бүрийн хүндрэл тулгарах болсон билээ. Иймээс эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын БСШУЯ, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын (ЖАЙКА) дэмжлэгтэйгээр 2010 оны 4 сараас эхлэн "Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл (2 дахь шат)"-ийг хэрэгжүүлж эхлэсэн. Энэхүү төсөл нь 2006-2009 онуудад "Суралцагчдын суралцахуйг дэмжих арга зүйн хөгжил (эхний шат)" төслийн үргэлжлэл юм.

 

дэлгэрэнгүй...

adobe pdf icon

PDF уншигч татаж авах

 

internet-download-manager-idm

IDM татаж авах

Япон улсад сургалт зохион байгууллаа

Хэвлэх PDF

(2013 оны 5 сарын сүүлчээс 6 сарын эхэнд)

2012 оны 9 сард байгуулагдсан Багшийн мэргэжил дээшлүүлэх институт (БМДИ), бүтцийн өөрчлөлт хийгдсэн Боловсролын хүрээлэн болон БШУЯ-нд өнөөг хүртэлх багшлахуйн арга зүйг дээшлүүлэх төслийн үйл ажиллагаанд шууд байдлаар оролцоогүй ч Монгол Улсын боловсролын шинэчлэлд чухал үүрэгтэй оролцож буй хүмүүс цөөнгүй байдаг. Тус төслийн үйл ажиллагааг БМДИ-д шилжүүлэн өгөхийн хамт JICA байгууллагын зүгээс өнөөг хүртэл боловсролын салбарт үзүүлж ирсэн дэмжлэгийг боловсролын шинэчлэлд үр дүнтэй ашиглуулах зорилгоор эдгээр байгууллагын холбогдох хүмүүсийг Япон дахь сургалтад оролцуулан, Япон Улсын боловсролын тогтолцоо болон боловсролын агуулга зэргийн талаарх тэдний ойлголт мэдлэгийг гүнзгийрүүлэх шаардлага тулгарсан.

Өмнөх төслийн талаар товчхон

Хэвлэх PDF

"Суралцагчдын суралцахуйг дэмжих арга зүйн хөгжил (эхний шат)" төслийг суурь боловсролын шинэ стандартад нийцсэн хүүхдийн хөгжлийг дэмжих шинэ арга зүй боловсруулах зорилгоор 2006 оны 4 сараас 2009 оны 8 сар хүртэлх хугацаанд БСШУЯ болон ЖАЙКА байгууллага хамтран амжилттай хэрэгжүүлсэн. Уг төслийн үр дүнд загвар сургуулиудын туршилт хичээлээр дамжуулан 8 судлагдахуун (Физик, хими, хүн-орчин, хүн-байгаль, бага ангийн математик, дунд ангийн математик, мэдээлэл зүй, төсөлт ажил)

Бага ангийн математикийн хичээлийн 3 дахь удаагийн хэлэлцүүлэг сургалт

Хэвлэх PDF

2013 оны 4 дүгээр сарын 11 Пүрэв гариг

Нишиүчи Кэй (БГД-ийн Сэтгэмж ЦС), Ийжима Жюн-ичи (20-р дунд сургууль), Яманака Аяака (Говьсүмбэр аймгийн БСГ) нарын Японы залуу сайн дурын гишүүд хамтран гурав дахь удаагийн бага ангийн математикийн хичээлийн хэлэлцүүлэг сургалтыг амжилттай удирдан явууллаа. Уг хэлэлцүүлэг сургалтад Боловсролын хүрээлэнгийн 2 мэргэжилтэн, Нийслэлийн боловсролын газрын 1 мэргэжилтэн, ЕБС-иудын сургалтын менежер болон багш нарын төлөөлөл болох 18 хүн, нийт 21 хүн оролцсон юм.

Загвар аймаг дүүрэг болон загвар сургууль

Хэвлэх PDF

Төслийн II шатны загвар аймаг дүүргээр Сонгинохайрхан дүүрэг болон Булган, Завхан аймгууд сонгогдсон. Загвар сургуулиар СХД-ийн "Ирээдүй" цогцолбор сургууль, 12-р сургууль, 67-р сургууль, Булган аймгийн 1-р сургууль болон Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Гурванбулаг сумын сургууль, Завхан аймгийн "Чандмань Эрдэнэ" цогцолбор сургууль болон Тосонцэнгэл, Сонгино, Баянтэс, Завханмандал, Шилүүстэй сумын сургууль сонгогдсон бөгөөд цаашид төсөл хэрэгжих 3 жилийн хугацаанд эдгээр загвар сургуулиудад түшиглэн багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэн, бусад аймагт түгээн дэлгэрүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Төслийн мэдээ, 4

Хэвлэх PDF

ТӨСЛИЙН МЭДЭЭЛЭЛ
2012 ОНЫ 6 ДУГААР САР №4

Төслийн 2 дахь жилийн үйл ажиллагаа өндөрлөлөө

Төслийн 2 дахь жилийн үйл ажиллагаа өндөрлөлөө
Төслийн загвар аймаг, дүүрэгт зохион байгуулсан гол ажлууд 2010 оны 9 сараас (2010-2011 оны хичээлийн жилийн эхэн) эхэлсэн. Аймгийн түвшинд арга зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх түшиц сургуулиар сонгогдсон загвар сургуулиуд “Загвар сургуулийн баг” бүрдүүлэн ажиллаж, 2010 оны 11 сард төслийн нэгдсэн сургалтад хамрагдсан бөгөөд төслийн эхний жилээс загвар сургуулиуд дээр хичээлийн судалгаа хийж эхэлсэн. Хэдийгээр янз бүрийн хүндрэл бэрхшээл тулгарч байсан боловч, БСШУЯ-ны 2010-2011 оны хичээлийн жилийн зорилтод бүх сургуулиуд дээр хичээлийн судалгаа хийх тухай тусгагдсан нь хичээлийн судалгаагаар дамжуулан арга зүйгээ сайжруулахын ач холбогдлыг ойлгоход дөхөм болсон юм.

Байршил

Төслийн гол онцлог

・Хүүхдийг хөгжүүлэхэд чиглэсэн багшийн арга зүйг дэмжихэд чиглэсэн.
・Оюуны буюу материаллаг бус хөрөнгө оруулалтын хэлбэртэй.
・Ерөнхий боловсрол болон дээд боловсролын залгамж холбоо, хамтын ажиллагааг жинхэнэ утгаар нь хангаж байна.

Холбоо барих

address

Багш хөгжлийн ордон, 4 давхар, өрөө 405б,

Энхтайвны өргөн чөлөө, Улаанбаатар, Монгол Улс

phone

70120503, 98900323

email

info@hicheeliin-sudalgaa.mn

jicacctm@gmail.com

 

facebook  Facebook

http://www.facebook.com/HicheeliinSudalgaa